Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2024.12.02) боллоо. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Засгийн газраас өнөөдөр Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулсан юм. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-д заасны дагуу яаралтай хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэсэн дээрх хуулийн төсөлд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 321 дүгээр зүйлийг нэмэхээр тусгасан байна. Хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 70 гишүүний 50 нь буюу 71.4 хувь нь дэмжсэн тул Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын чуулган түр завсарлаж, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
УИХ-ын чуулган түр завсарлаж, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
 
“Yutong” маркийн 10 автобусыг өнөөдөр худалдан авч хот орчмын чиглэлд явуулах бэлтгэл ажлыг хангажээ
“Yutong” маркийн 10 автобусыг өнөөдөр худалдан авч хот орчмын чиглэлд явуулах бэлтгэл ажлыг хангажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.