ЦЕГ: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Мэдээллийг нягтлах зорилгоор нэвтрүүлгийн бичлэгийг хуулбарлаж авахаар NTV телевизэд хандсан

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 39 секунд

NTV телевизийн "ЛХАГВЫН ТОЙМ" нэвтрүүлгийн 11-р сарын 6-ны дугаарт УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин оролцсон. Нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьсан зарим асуудалтай холбоотойгоор нэр бүхий албан тушаалтнаас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

Тэгвэл цаг үеийн асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдэгдэл гаргалаа. МЭДЭГДЭЛД:

"Монгол Улсын УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үедээ “Сангийн яам гэнэт 600 тэрбум төгрөгийн эх үүсвэр байна. Үүнийг тойргийн гишүүдэд хувааж өгье. Жагсаалтын гишүүд хоёр туслахтай байж болно. Энэ мөнгө төсөв дотор байна” гэж ярьсан мэтээр илт худал мэдээллийг “Enkhmend Surenjav” гэх хуурамч хаягнаас олон нийтийн цахим сүлжээнд тарааж, төрийн байгууллагын ажил хэргийн алдар хүндэд санаатайгаар халдлаа” гэх гомдол, мэдээллийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн.

Гомдол, мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад “Enkhmend Surenjav” гэх цахим хаяг нь хуурамч болох нь тогтоогдож, гомдолд дурдагдсан асуудал нэвтрүүлгийн үеэр яригдсан эсэхийг тогтоох зорилгоор бичлэгийг хуулбарлан авахаар NTV телевизэд албан бичгийг хүргүүлсэн. Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Их хурлын гишүүн Д.Энхтүвшинг дээрх гомдол, мэдээлэлд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй болохыг үүгээр мэдэгдье" гэжээ.

ШУУРХАЙ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт оноосон 4.9 жилийн хорих ялыг ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
ШУУРХАЙ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт оноосон 4.9 жилийн хорих ялыг ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!