Сант сумын АН-ын даргын аминд хүрсэн гэх МАН-ын ухуулагчийг 12-20 жил эсхүл БҮХ НАСААР нь хорих ял оноох зүйл ангиар яллаж, шүүх хурлыг товложээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 30 секунд

Өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Өвөрхангай аймгийн Сант суманд хүн амины ноцтой хэрэг гарсан байдаг. Тодруулбал, Батлан хамгаалахын сайд асан Ч.Сайханбаярын сурталчилгаанд ажиллаж байсан ухуулагч нь тус сумын АН-ын дарга Б.Баянмөнхийг зодож амийг нь хөнөөсөн юм.

Тэгвэл Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн аравдугаар сард хийж, ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатарыг Б.Баянмөнх агсны амь насыг хөнөөсөн гэж гэм буруутайд тооцон хэргийн шүүхэд шилжүүлсэн аж.

П.Отгонбаатарт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шүүх хурлыг энэ сарын 12 буюу ирэх мягмар гарагт товложээ. П.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах", мөн хуулийн 10.1.2.14-д "Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан" гэх зүйл ангиар яллагдагчаар татжээ.

Хэрэв шүүхээс П.Отгонбаатарыг гэм буруутайд тооцвол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэх аж.

2023 оны хамтын ажиллагааны гэрээний үүргээ 98.8 хувь биелүүллээ
2023 оны хамтын ажиллагааны гэрээний үүргээ 98.8 хувь биелүүллээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!