Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2023 оны хамтын ажиллагааны гэрээний үүргээ 98.8 хувь биелүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Манай компани 2017 оноос Орхон аймгийн ЗДТГ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, жил бүр төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ирсэн. 2023 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийг танилцуулж, биелэлтийг хэлэлцэх хурал болж, аймгийн Засаг даргын Тамгын газраас хамтын ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг 98.8 хувиар биелсэн гэж дүгнэлээ. 2023 оны төлөвлөгөөнд байгаль орчин, боловсрол, орон нутгийн үйл ажиллагаа, иргэдийг дэмжих зэрэг чиглэлээр нийт 9 ажлыг тусгаж, бүрэн хэрэгжүүлсэн бөгөөд томоохон ажлуудаас дурдвал:

  • Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд 290 мянга гаруй мод тарьсан.
  • 17-р дунд сургуульд Химийн иж бүрэн кабинет тохижуулж өгсөн.
  • Ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн сурагчдын дунд Химийн масс олимпиадыг анх удаа зохион байгуулж, 20 сургуулийн 600 гаруй сурагчийг хамруулсан.
  • Орон нутгийн ААН, хувь хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс нийт 1.7 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна.
“Ачит Ихт“ ХХК Орхон аймгийн ХАБЭА-н шилдэг ААН-ээр шалгарлаа
“Ачит Ихт“ ХХК Орхон аймгийн ХАБЭА-н шилдэг ААН-ээр шалгарлаа
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Mining Week&Minepro-2024” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.