Хэнтий, Ховд, Сүхбаатар аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Хэнтий, Ховд, Сүхбаатар аймагт өчигдөр хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын “Багалзуур” гэдэг газар өчигдөр 12.30 цагийн орчимд хээрийн түймэр гарсан байна. Энэ тухай мэдээллийг 15:04 цагт онцгой байдлын байгууллагад өгснөөр алба хаагчид 15.00 цагт түймрийг бүрэн унтраажээ.

Хэнтий аймгийн Галшар сумын “Баянмөнхийн Зүүн-Энгэр” гэдэг газар өчигдөр 15:40 цагийн орчим хээрийн түймэр гарсан байна. Энэ тухай мэдээллийг 16:40 цагт онцгой байдлын байгууллагад бүртгүүлжээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход орон нутгийн иргэд түймрийг цурамд оруулсан байжээ. Улмаар 18.00 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 600 га талбай өртөж шатжээ.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын "Улаан хонхор" гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагыг өчигдөр 15:35 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход түймэр бүрэн унтарсан байжээ. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 2 га талбай өртөж шатсан байна.

Нүхэн жорлонгийн зориулалтаар ухсан 4 метр гүн нүхэнд унасан хүүхдийг эсэн мэнд гаргажээ
Нүхэн жорлонгийн зориулалтаар ухсан 4 метр гүн нүхэнд унасан хүүхдийг эсэн мэнд гаргажээ
 
Угаартсан 19 хүний 8 нь бага насны хүүхэд байжээ
Угаартсан 19 хүний 8 нь бага насны хүүхэд байжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!