Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДУЭЛЬ: Д.Амарбаясгалан VS Ч.Лодойсамбуу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 27 секунд

УИХ-ын чуулганы 2024.10.18-ны өдрийн нэгдсэн хуралдаан “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжилж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: УИХ-ын даргаа, ээлжит бус чуулганаас авахуулаад л энэ хурлын үйл ажиллагаагаа жаахан хариуцлагажуулмаар байна. Өчигдөр хэлэлцэж байсан үндсэн асуудал унаад, араас нь горимын санал гаргахад төхөөрөмжөөр шалтаглаж хоёр удаа санал хураагаад өнөөдөр болгосон. Алх цочихчхоод араас нь маргааш үргэлжлүүлье гэдэг байж болохгүй. Гишүүд ер нь татгалзсан санал өгч болох вюм уу, үгүй юм уу.

Юм л болбол төхөөрөмжид буруу өгдөг байдал тав дахь удаагаа давтагдаж байна. Парламентын төгөлдөршил, 2:0 гэх мэт сүртэй гарчиг, нэр өгөөд л яваад байдаг. Гэтэл хуралдааны үйл ажиллагаанаас л эхлэх ёстой шүү дээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Ч.Лодойсамбуу, хуралдааны дэгээ барьж холбогдох хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлнэ шүү. Санал хураалтад УИХ-ын гишүүдийн идэвхтэй оролц гэж байнга хэлж байгаа. Санал хураалтын дүн гарсны дараа төхөөрөмж ажилласангүй. Горимын санал гаргах, дахин санал хураалгах нь та бүхний бүрэн эрхийн асуудал.

УИХ, УИХ-ын бүтцийн байгууллага болох байнгын хороо, байнгын хорооны хэлэлцэж байгаа асуудлаар гаргасан ажлын хэсэг бүх шатандаа саналаа хураагаад асуудлаа шийдээд УИХ-д оруулж ирдэг.

Сүүлийн үед мэргэжлийн байнгын хорооноос гаргасан ажлын хэсгийн шийдвэрүүдэд өгсөн саналынхаа эсрэг ажиллаж байгаа гишүүний асуудал бол улс төрийн намын бүлгийн дотоод асуудал шүү гэдгийг хариуцлагатайгаар хэлэх нь зүйтэй. Энэ үйл ажиллагаагаа УИХ-ын үйл ажиллагаатай хутгах шаардлагагүй гэдгийг сануулмаар байна. УИХ-ын үйл ажиллагааг хойш татсан байдлаар асуудалд хандах нь УИХ-ын гишүүдийн байж болохгүй үг, үйлдэл гэж хэлье.

ЧУУЛГАН: Цагдаагийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийг эцэслэн БАТАЛЛАА
ЧУУЛГАН: Цагдаагийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийг эцэслэн БАТАЛЛАА
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.