Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Саранчулуун: “Орон нутгаас ирсэн оюутнуудыг хотын их сургуулиудын ариун цэврийн байгууламжийг бохирдуулдаг“ гэж үгийн алдаа гаргасандаа уучлал хүсэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

УИХ-ын гишүүн О.Саранчулуун өнгөрсөн мягмар гарагт хуралдсан БШУСБХ-ны хуралдаанаар хэлэлцсэн сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх асуудалд байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэгвэл тэрбээр тухайн үед үгийн алдаанаас болж буруу утга илэрхийлсэндээ уулчлал хүслээ.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Өчигдрийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцыг хэлэлцэх үеэр миний илэрхийлэхийг хүссэн санаа нэгэн сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах гэж байгаа бол саван, нойлын цаастай нь иж бүрдлээр нь хангах ёстой гэдэг саналыг л хэлэх гэж байсан юм.

Ярианы эхэнд хөдөө орон нутагт ариун цэврийн байгууламж хомсдолтой байдлаас болж тэнд суралцаж байгаад хотод ирсэн хүүхдүүд дадал зуршлаас шалтгаалаад их сургуулиудын ариун цэврийн байгууламжууд ер нь бохир байгаад байдаг гэдэг санааг хэлэх гэсэн. Харамсалтай нь би үгийн алдаа гаргаад хөдөө орон нутгийн оюутнууд хотын их сургуулиудын ариун цэврийн байгууламжийг бохир хэрэглэдэг гэж онцгүй утгаар хэлээд ялгаварласан мэдрэмжийг төрүүлсэн байна. Тиймээс энэ мэдээллийг уншаад өөртөө эмзгээр хүлээж авсан оюутнуудаасаа уучлалт хүсье. Хөдөөнийхөн гэж ялгаварласан утгыг илэрхийлсэн бол уучлалт гуйя.

М.Нарантуяа-Нара: Ирцээ бүртгүүлчхээд, гараад явчихдаг АРГА, ЗАЛЬТАЙ гишүүд байна
М.Нарантуяа-Нара: Ирцээ бүртгүүлчхээд, гараад явчихдаг АРГА, ЗАЛЬТАЙ гишүүд байна
 
Б.Энх-Од: Цэргийн төв эмнэлэг алба хаагчдаа хяналтын шинжилгээнд хамруулсан. Сөрөг гэсэн хариу гарсан
Б.Энх-Од: Цэргийн төв эмнэлэг алба хаагчдаа хяналтын шинжилгээнд хамруулсан. Сөрөг гэсэн хариу гарсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.