Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөсний баярын үеэр “Хүүхэд хамгааллын гэр” ажиллуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Хөвсгөл аймагт Хөвсгөл далай дээр зохион байгуулагдаж байгаа Мөсний баярын үеэр “Хүүхэд хамгааллын гэр” ажиллуулж байна. Баярын үеэр хүүхэд эцэг, эхээсээ төөрөх, бага насны хүүхдүүд даарах, мөсөн дээр унах, бэртэх зэрэг эрсдэл үүсдэг. Баярын эхний өдөр 120 гаруй хүн үйлчлүүллээ. 56 нь хүүхэд байна. 1 хүүхэд төөрснийг хүлээн авч эцэг, эхэд нь хүлээлгэн өглөө. Даарсан хүүхдүүд дулаацаж, тоглож наадан, халуун шүүс ууж, ээжүүд хүүхдээ хуурайлж, живхийг нь сольж, аюулгүй байдлын зөвлөмж зөвлөмж авч сэтгэгдэл өндөр байна. Хатгал тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар хуваарь гарган хамтран ажиллаж эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж байна. Хүүхдэд, иргэн танд аливаа эрсдэл тулгарвал хүүхэд хамгааллын гэрт хандаарай.

Төрийн албаны шалгалтын үеэр гар утаснаасаа “хуулсан“ 4 иргэнийг танхимаас гаргажээ
Төрийн албаны шалгалтын үеэр гар утаснаасаа “хуулсан“ 4 иргэнийг танхимаас гаргажээ
 
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.