Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын онцлох тоглолт: BLINDFOLD SIDEQUEST “Жавхаа үл мэдэх цэцэгхэн хотхонд”

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Монголын Рок урсгалын хөгжилд өөрсдийн өнгө төрх, үзэл бодол, мэдрэмж, авьяасаараа онцгойрч яваа Blindfold хамтлагийн ээлжит тоглолт энэ гуравдугаар сарын 6-ны өдөр On’n Off Production House-д болох гэж байна.

Тэдний BLINDFOLD SIDEQUEST төслийн хүрээнд зохион байгуулж буй 4 дэх тоглолт буюу хамтлагийн гитарчин Жавхаагийн сонгосон blues, jazz, funk урсгалаар сонсогчдынхоо сонорыг мялаахад бэлэн болжээ.

Энэ удаагийн тоглолтод BUGAN, Young Mo’G, Impression Street, Something’s Brewing, Out of the Tunnel, зэрэг этник-электроник, реп, R&B, андерграунд рок-н-ролл, блюз, пост-рок жанрын уран бүтээлчид урилгаар оролцох аж.

Түүнчлэн тоглолтод очсон хүмүүс Blindfold хамтлагийг реппер Young Mo’G, болон BUGAN хамтлагтай хамтран гаргаж буй “Холбогдов” дууны анхны сонсогч болох юм.

Мөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан түрүүлж ирсэн 100 бүсгүйд тоглолтын постер бэлэглэх аж.

Хайртай бүсгүйдээ мартын 8–аар зөвхөн цэцэг, шоколад бэлэглээд өнгөрөх биш харин дурсамж, мэдрэмж бэлэглээрэй.

Хэзээ: 2026.03.06

Хаана: On’n Off Production House

Тасалбар: Portal.mn-ээс тасалбараа авах боломжтой.

After party: BLOK club

ҮРЭХ ТУСАМ ҮРЖДЭГ ХАДГАЛАМЖ
ҮРЭХ ТУСАМ ҮРЖДЭГ ХАДГАЛАМЖ
 
Төмөр замын салбарын бүтээн байгуулалтыг дэмжин ажиллана
Төмөр замын салбарын бүтээн байгуулалтыг дэмжин ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.