Эрчим хүчний сайдын 2026 оны гуравдугаар сарын 02-ны өдрийн А/42 дугаар тушаалаар “Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам”-ыг шинэчлэн баталжээ. Эл шинэчлэгдсэн журмын дагуу ахуйн хэрэглэгч нь 20 кВт болон түүнээс доош хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг түгээх сүлжээнд холбоход нийт зөвшөөрөл авахад шаардагдах хугацаа ажлын 11 хоногоос хэтрэхгүй байхаар зохицуулалт хийгдлээ.
Энэхүү өөрчлөлт нь иргэдийн жижиг чадлын нар, салхины үүсгүүрийг сүлжээнд холбох үйл явцыг хөнгөвчилж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болно гэдгийг Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн онцоллоо.
Тус журам нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсний дараа хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд Яамны вэб сайтад байршуулах аж.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!