Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албаны шалгалтын үеэр гар утаснаасаа “хуулсан“ 4 иргэнийг танхимаас гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

2026 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өчигдөр орон даяар нэгэн зэрэг эхэлсэн билээ. Тэгвэл шалгалтын эхний өдөр нийслэлд 267, орон нутагт 1057 иргэн оролцсоноос нийслэлд 96, орон нутагт 324 иргэн тэнцжээ.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг танхимаас гадна камерын тусламжтайгаар цахимаар хянадаг. Энэ хяналтыг Төрийн албаны зөвлөлийн Дотоод хэргийн их сургуулийн салбар зөвлөл, Тагнуулын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлдэг.

Камерын хяналтын явцад бусадтай ярих, бусдад саад учруулах, утастай орж, хуулахыг завдсан, цаас, бал гаргасан зэрэг 24 иргэнд сануулж, гар утаснаасаа хуулах үйлдэл гаргасан Говь-Алтай аймгийн 2, Хөвсгөл аймгийн 1, Сүхбаатар аймгийн 1 иргэний шалгалтыг зогсоож, танхимаас гаргалаа.

“Passion UA” өнөөдөр “Pain” багийн эсрэг тоглоно
“Passion UA” өнөөдөр “Pain” багийн эсрэг тоглоно
 
Туулын хурдны замын төсөлд шалгалт хийж, хууль зөрчсөн нь тогтоогдвол хариуцлага тооцохыг БОУАӨ-ийн сайдад үүрэг болгожээ
Туулын хурдны замын төсөлд шалгалт хийж, хууль зөрчсөн нь тогтоогдвол хариуцлага тооцохыг БОУАӨ-ийн сайдад үүрэг болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.