Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 31 секунд

УИХ-ын 2025.06.27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүгийг хийлээ.

Хуралдаанд 126 гишүүнээс 87 гишүүн оролцож, 67 нь буюу гишүүдийн 79.3 хувийн саналаар хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дараах онцлог зохицуулалтууд тусгагдсан. Үүнд;

  • Хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, эсхүл түүнээс гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авах үед түүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн бол гэрчийн мэдүүлэг авахыг даруй зогсоох;
  • Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч сэжигтнийг баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлд хамаарах нотлох баримттай таслан сэргийлэх арга хэмжээний талаарх шүүхийн хэлэлцүүлгээс өмнө урьдчилан танилцах;
  • Хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан талаарх тогтоолын хувийг бүрэн эхээр нь мөрдөгчийн зүгээс яллагдагчид гардуулан өгөх;
  • Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүх, прокурорын шийдвэрийг оролцогчид бүрэн танилцуулж, гардуулан өгөхдөө төрийн нууцад хамаарах хэсгийг уншигдах боломжгүй байдлаар нууцлаж, гардуулан өгөхөөр хуульд тусгасан;
  • Шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дууны, дуу-дүрсний бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхийг баталгаажуулсан;
  • Мөрдөгч, прокурор яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол яллагдагч, шүүгдэгч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргах боломжийг нээсэн;
  • Шүүх, прокурор, мөрдөгч яллагдагч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангасан, эсхүл хангахаас татгалзсан бол энэ талаарх үндэслэлээ тухайн шийдвэртээ тодорхой тусгах асуудлыг хуульд тусгайлан тусгасан;

Мөн ердийн журмаар хянан хэлэлцэгдэх хавтаст хэргийн материалтай танилцах хугацааг хамгийн багадаа ажлын 3 хоног байхаар, үндсэн хугацааг 14 хоног байхаар тогтоож, шаардлагатай тохиолдолд 14 хүртэл хоногоор тухай бүр сунгах зохицуулалтыг тусгажээ.

2025 оны төсвийн тодотголыг өнөөдөр УИХ-ын байнгын хороод, намын бүлгүүд хэлэлцсэний дараа чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ
2025 оны төсвийн тодотголыг өнөөдөр УИХ-ын байнгын хороод, намын бүлгүүд хэлэлцсэний дараа чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ
 
Ц.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэхэд 7 гишүүн ЭСРЭГ санал өгсөн. Гэвч энэ материал архивт байхгүй
Ц.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэхэд 7 гишүүн ЭСРЭГ санал өгсөн. Гэвч энэ материал архивт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.