Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Бат-Эрдэнэ: Бид жагсаалтын болон залуу гишүүд рүүгээ их дайраад байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара гэрт нь хулгай орсонтой холбогдуулан цахим орчинд байр сууриа илэрхийлэхдээ ёс бус хараалын үг хэллэг ашигласан нь олны шүүмжлэлийг дагуулж, намын жагсаалтаар нэр дэвшдэг байдлаа эргэн харах шаардлагатай талаар нийгмийн зарим хэсэг нь байр сууриа илэрхийлж эхэлсэн.

Тэгвэл М.Нарантуяа-Нарагийн харьяалагддаг ИЗНН-ын дарга Б.Батбаатар жагсаалтын гишүүдийг нам нь эгүүлэн татдаг байх хуулийн төслийг боловсруулсан бөгөөд ирэх хаврын чуулганаар УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл намынхаа бодлогын эсрэг ажилласан жагсаалтын гишүүдийг эгүүлэн татах аж.

Жагсаалтын гишүүдийн эгүүлэн татах хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнээс тодруулж байна.

“Оюутан цэрэг“-т сурч байгаа мэргэжилдээ тулгуурлан цэргийн бага мэргэжил эзэмших боломжтой
“Оюутан цэрэг“-т сурч байгаа мэргэжилдээ тулгуурлан цэргийн бага мэргэжил эзэмших боломжтой
 
“Ори студиос“ ХХК уран нугараачдыг хохироож байгааг МУГЖ Э.Лхагва-Очир мэдэгдлээ
“Ори студиос“ ХХК уран нугараачдыг хохироож байгааг МУГЖ Э.Лхагва-Очир мэдэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.