С.Одонтуяа: Улсын төсвөөс нэг ч төгрөгийн зардал гаргахгүйгээр уурын зуухны утааг бууруулах бус ТЭГЛЭХ арга хэмжээг авч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

УИХ-ын гишүүн С.Одонтуяа нийслэл дэх уурын зуухны утаа тэглэх чиглэлд арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаараа мэдээллээ. Ингэхдээ одоогийн байдлаар гурван сургуулийн дулааныг хийн түлшинд шилжүүлж, халаалтын үйл ажиллагаа нь жигдрээд байгаа аж.

Тэрбээр энэ талаар "Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгийн уурын зуухыг газ руу шилжүүлэх ажлын судалгааг хийж, төлөвлөгөөний дагуу цаг хугацаандаа бодит ажил болж, хүүхдүүд дулаан тав тухтай орчинд сурч, хөгжиж буйд баяртай байна. Өчигдөр Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн захирал, нийгмийн хариуцлагын хүрээнд тус ажлыг хийж гүйцэтгэсэн “ГАЗКОМ” ХХК-ний инженертэй уулзлаа.

Энэ дашрамд нийгмийн хариуцлагын хүрээнд бидэнтэй хамтран ажилласан “БОРОО ГОУЛД” ХХК-ийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

Тус сургууль жилд 580 тонн түүхий нүүрс түлдэг байсан. Энэ халаалтын зуухыг буулгаж, шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлснээр түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, агаарт 2320 тонн хорт бодис ялгарахаас сэргийлж чадсан юм. Мөн олон давуу талууд бий болсноос гадна санхүүгийн хувьд ч хэмнэлттэй болжээ. Өнөөдрийн байдлаар гурван сургуулийн дулааныг хийн түлшинд шилжүүлж, халаалтын үйл ажиллагаа нь жигдрээд байна" гэлээ.

ТЦА: Хаагдсан зам, даваа байхгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна
ТЦА: Хаагдсан зам, даваа байхгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна
 
Автобусны 11 чиглэлийн нэрийн эхний үсэг өөрчлөгдсөн ч маршрут, цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй
Автобусны 11 чиглэлийн нэрийн эхний үсэг өөрчлөгдсөн ч маршрут, цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!