Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Владимир Зеленський Ираны цохилтод өртсөн орнуудад туслах санал гаргажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

Ираны цохилтод өртөж буй Ойрх Дорнодын улс орнуудад дронтой тэмцэхэд нь туслах саналыг Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський тавьсан гэж Bloomberg агентлаг мэдээлжээ.

Ойрх Дорнодын орнуудын тэргүүнүүд Украинд нэг сарын хугацаанд гал зогсоон эвлэрэхийг ОХУ-аар зөвшөөрүүлж чадвал ийм тусламж үзүүлж болно хэмээн Володимир Зеленський мэдэгдсэн байна.

"Ойрх Дорнодын орнуудын төрийн тэргүүнүүд Оросын талтай сайхан харилцаатай. Тэд оросуудад хандан сарын хугацаанд гал зогсоохыг гуйж чадна" хэмээн Украин улсын Ерөнхийлөгч мэдэгджээ.

Ийм тохиролцоонд хүрч чадвал Ойрх Дорнодын зохих улс орнууд руу "дроны шилдэг операторуудаа илгээнэ" хэмээн тэр бээр мэдэгдсэн байна. Эвлэрлийн хугацаа нэг сараар хязгаарлагдахгүй, хоёр сар үргэлжилж ч болно, эсвэл хоёр долоо хоног ч байж болно, энэ хугацаанд Ойрх Дорнодын орнуудад украинчууд туслаж чадна гэж Володимир Зеленський мэдэгджээ.

Эх сурвалж: Bloomberg

Дээд лигийн эхний цувралын хоёр дахь тоглолтууд болно
Дээд лигийн эхний цувралын хоёр дахь тоглолтууд болно
 
Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна