
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Менингококкт халдвараас сэргийлэх энгийн аргуудын талаар зөвлөж байна. Менингококкт халдвараас сэргийлэх энгийн аргуудын нэг нь бэлтгэсэн уусмалаар хоолойгоо зайлах юм. Гурван төрлийн уусмал бэлтгэх, орц найрлага, хэрэглэх аргыг зөвлөж байна. Үүнд:
1. НИМБЭГНИЙ БҮЛЭЭН УУСМАЛ
Орц:
• 1 стакан (200–250 мл) бүлээн ус
• 1–2 хоолны халбага шинэхэн нимбэгний шүүс
Хэрэглэх арга:
Найруулж сайтар хутгана
20–30 секунд хоолой зайлаад нулимна
3–5 удаа давтана
Өдөрт 1–2 удаа
Хэт исгэлэн байвал цочроож болзошгүй.
2. СОДЫН УУСМАЛ
Орц:
• 1 стакан (200 мл) бүлээн ус
• ½ цайны халбага хүнсний сода
Хэрэглэх арга:
Бүрэн уустал хутгана
20–30 секунд зайлаад нулимна
3–4 удаа давтана
Өдөрт 2 удаа
Хэт их сода хийж болохгүй.
3. ДАВСНЫ УУСМАЛ (хамгийн энгийн)
Орц:
• 1 стакан (200–250 мл) бүлээн ус
• ½ цайны халбага давс
Хэрэглэх арга:
Давсаа бүрэн уусгана
20–30 секунд зайлаад нулимна
3–5 удаа давтана
Өдөрт 2–3 удаа
Хэт давсархаг байж болохгүй. Эдгээр уусмалуудын аль нэгээр хоолойг зайлж, 10 хоног завсарлан үргэлжлүүлэн зайлна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!