Дээд лигийн эхний цувралын хоёр дахь тоглолтууд болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 16 секунд

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн плэй-офф шатны цувралууд үргэлжилж байна. Өнөөдөр “Хасын Хүлэгүүд” VS “Дархан Юнайтед”, “Би Си Эйч Найтс” VS “Хаан Шонхорууд” багуудын цувралын хоёр дахь тоглолт болно.

О.Эрдэнэцогтын дараалсан алсын зайн шидэлтүүд унаж “Би Си Эйч Найтс” цувралын эхний тоглолтод 85:79 харьцаатайгаар “Хаан Шонхорууд” багийг буулгаж авсан. Хоёр багийн цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр 18:10 цагаас эхэлнэ.

Өмнө жилүүдийн учраанууд энэ жил дахин эхний шатанд таарсан. Цувралын эхний тоглолтод “Хасын Хүлэгүүд” багаас А.Азбаяр, Э.Түшиг нар 20-оос дээш оноо авч багаа хожилд хөтөлсөн. Хоёр багийн хоёр дахь тоглолт 20:40 цагаас эхэлнэ.

Өчигдөр болсон тоглолтуудад “Омни Эрдэнэт Майнерс”, “Сэлэнгэ Бодонс”-ыг буулган авч цувралын харьцааг тэнцүүлсэн. Мөн "Завхан Бродерс"-ын залуучууд хамгаалалт, алсын зайн шидэлтүүдээ амжилттай болгож “Эс Жи Эйпс” багийг хожиж цувралыг 1:1 харьцаатай болгосон.

​​​​​​​Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, эх нярайг эсэн мэнд амаржууллаа
​​​​​​​Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, эх нярайг эсэн мэнд амаржууллаа
 
Дүүжин тээврийн 19 тулгуур баганыг суурилуулж дуусчээ
Дүүжин тээврийн 19 тулгуур баганыг суурилуулж дуусчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!