Өнөөдөр уулархаг нутгаар цас орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, салхи, шуургатай байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Энэ сарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур газар тариалан бүхий ихэнх нутгаар дунджийн орчим бол хур тунадасны хувьд зөвхөн эхний 10 хоногт ахиу орох төлөвтэй байгааг мэдээлсэн. Мөн сарын дунд үеэр хөрсөн дээр цочир хүйтрэх, цан хяруу унах зэргээр таримал ургамлын ургац хураалтанд таагүй нөлөөлж болзошгүй тул цаг агаарын богино болон дунд хугацааны мэдээг тухай бүрт авч ажиллах, эртнээс сэргийлэхийг малчид, тариаланчдад сэрэмжлүүлж байсан юм.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн олимпын зөвлөлийн соёлын байнгын хорооны даргаар сонгогдлоо
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн олимпын зөвлөлийн соёлын байнгын хорооны даргаар сонгогдлоо
 
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!