Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд улс төрийн намууд нэр дэвшигчдээ яг одоо тодруулахаар хурлаа хийж буй.
Тодруулбал, нийслэлийн Ардчилсан намын хурал яг одоо үргэлжилж байна. Иргэн О.Отгонтөгс тус намаас нэр дэвших гэж буй талаараа байр сууриа илэрхийллээ.
Иргэн О.Отгонтөгс: Дандаа гудамжнаас орилох нэг өөр. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам иргэдээс нэр дэвшүүлж байгааг сайшааж, оролцоод үзвэл яадаг юм гэсэн бодолтойгоор сонголтоо хийгээд байна. Эрх баригчид зөвхөн бродюрыг 40 тэрбум төгрөгөөр сольж байгаа нэртэй идэж байна шүү дээ. Гудамжинд орилоод асуудал шийдэгдэггүй юм байна. Тиймээс энэ удаад өөрийн амьдардаг Баянзүрх дүүргээс нэр дэвших байх. Юуг нь нуух вэ, Ардчилсан нам намайг өөрсдөө урьсан.