НИТХ-ын ээлжит сонгуульд 45 төлөөлөгчийн суудлаас таван суудал авч хангалтгүй үр дүн үзүүлсэн шалтгаанаар нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт хариуцлага хүлээж тамгаа өгөхөөр болоод буй. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан тордуулаа.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт: Орон нутгийн сонгуульд Ардчилсан намын залуучууд харин ч сайн өрсөлдсөн гэж би дүгнэж байгаа. Хэдийгээр нийслэлийн Ардчилсан нам НИТХ-д таван суудалд авсан ч сонгуулийн дүнг харвал цөөхөн саналын тоогоор ялагдал хүлээсэн олон хүмүүс бий.
Харин манай намын дарга Лу.Гантөмөр 200 сая төгрөгийн дэмжлэг нийслэлийн намын штабт үзүүлсэн. Үүнийг сонссон олон хүний инээд нь хүрч байгаа байх. Өнөөдөр Лу.Гантөмөр дарга засагт хамтарч болно. Гэхдээ нэг ч удаа намаа дэмжиж ганц мэдээлэл хийж, постер ч хийлгээгүй. Тиймээс намын дүрмийн дагуу би ялагдлаа хүлээж намаа өгөх ёстой шиг Ардчилсан намын шууд удирдлага болох Лу,Гантөмөр, ЕНБД-ыг орлогч Н.Ганибал бид гурав хамтдаа ёс зүйн хариуцлагаа хүлээж ажлаа өгөх ёстой.