НИТХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн баасан гарагт болж, нийслэлд үнэмлэхүй ялалтыг МАН-ын нэр дэвшигчид үзүүлсэн билээ. Тодруулбал НИТХ 45 төлөөлөгчтэй байхаас энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН 40 суудал авч, АН 5 суудал авсан бол харин ХҮН нам энэ удаад НИТХ-д төлөөлөгчгүй болж буй.
Тэгвэл эх сурвалжийн бидэнд өгч буй мэдээллээр өнөөдөр шинээр бүрдсэн НИТХ анхдугаар хуралдаанаа хийхээр товлосон бөгөөд одоогоор цаг нь тодорхойгүй байгаа аж.
Харин сонгуульд ялалт байгуулсан 45 төлөөлөгчид Нийслэлийн Сонгуулийн хорооноос төлөөлөгчийн үнэмлэх, тэмдгийг гардуулах юм байна.