Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан-Уул аймгийн засаг даргад Б.Азжаргалаас гадна заалнаас С.Насанбатын нэрийг дэвшүүлж нууцаар санал хураажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

Дархан-Уул аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан яг одоо үргэлжилж байна.

Хуралдаанаар Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Дархан-Уул аймгийн Засаг даргад Болдбаатарын Азжаргалыг улираан томилуулахаар дэвшүүлсэн бол заалнаас С.Насанбатын нэрийг дэвшүүлэх санал гаргасан аж.

Харин амйгийн ИТХ дахь АН-ын бүлгээс нэр дэвшүүлээгүй байна. Иймд хоёроос дээш хүнийг нэр дэвшүүлсэн тохиолдолд хуулийн дагуу нууцаар санал хураахаар болжээ.

Мөн тус аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад 7-р тойргоос сонгогдсон төлөөлөгч Алтангэрэлийн Янжмааг, АН-аас 8-р тойргоос сонгогдсон төлөөлөгч Лувсаншаравын Анар-Эрдэнийг дэвшүүлэн нууцаар санал хураалаа. Санал хураалтад оролцсон 40 хүчинтэй саналаас 25 төлөөлөгч буюу нийт төлөөлөгчдийн 62.5 хувийн саналаар Алтангэрэл овогтой Янжмааг Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргаар сонгожээ.

Сануулахад, Орон нутгийн сонгуулиар Дархан-Уул аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө 5 нам, 2 бие даагч нийт 95 нэр дэвшигч өрсөлдөн МАН 24, АН 16, бие даагч 1 суудал авсан байдаг.

МАРГААШ: Улаанбаатарт -2 хэм хүйтэн, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт -2 хэм хүйтэн, багавтар үүлтэй
 
Өнөөдөр улсын дугаар нь ТЭГШ тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр улсын дугаар нь ТЭГШ тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.