Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуульч Х.Номингэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийн Хүний эрх, эрх зүйн бодлогын зөвлөхөөр томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Хуульч Хуягийн Номингэрэл нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд Эрх зүйч мэргэжил, Төв Европын Их Сургуульд Үндсэн хуулийн эрх зүйн магистр зэрэг эзэмшсэн.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байсан. Монголын Хуульчдын холбоог байгуулах, Хуульчдын холбооны дүрэм, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм боловсруулж батлуулах, Хуульчийн мэргэжлийн шалгалтыг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг хариуцаж ажиллаж байжээ.

Түүнчлэн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл, Хууль тогтоомжийн тухай хуулийн төсөл зэрэг 20 орчим хууль, журмын төсөл боловсруулалцаж ажиллласан туршлагатай.

Олон улсын хөгжлийн байгууллагууд, дотоодын ТББ-уудад ардчилсан ёс, хүний эрх, жендэрийн тэгш байдлын чиглэлээр төслийн менежмент болон судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээ, бодлогын нөлөөллийн ажил явуулж ирсэн 17 жилийн туршлагатай.

Мөн тэрбээр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажилладаг юм.

Дархан хотоос автомашин хулгайлсан 26 настай этгээдийг илрүүлэв
Дархан хотоос автомашин хулгайлсан 26 настай этгээдийг илрүүлэв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд