Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

16 дугаар сургуулийн урд талын авто замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ЕБ-ын 16 дугаар сургуулийн урд талын авто замыг анх барихдаа ус зайлуулах хоолой хийгээгүй. Улмаар борооны ус тогтож, авто машин болон явган хүн зорчиход хүндрэлтэй байдаг. Иймд өнөөдрөөс эхлэн тус авто замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ.

Энэ талаар ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа. Тэрбээр “ЕБ-ын 16 дугаар сургуулийн урд талын авто зам нь Ногоон нуурыг Их тойруутай холбосон хөдөлгөөнтэй, ачаалал ихтэй туслах зам. Их хэмжээний бороотой өдрүүдэд уг авто зам дагуу их хэмжээний ус тогтож, авто машин болон явган хүн зорчиход хүндрэлтэй байдаг. Энэхүү асуудлыг шийдэхээр нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд ГУББГ-аас шугам угсралтын зураг төслийг гаргаж, угсралтын ажлыг өнөөдөр эхлүүллээ” гэв.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ус зайлуулах шугам хоолойг 24 цагаар хийж, гүйцэтгэх юм.

Л.Хосбаяр: Боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын чанарыг дээшлүүлнэ
Л.Хосбаяр: Боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын чанарыг дээшлүүлнэ
 
ХӨСҮТ-д хоногт 80-90 хүүхэд ирж, хүндэрсэн нь хэвтэн эмчлүүлж байна
ХӨСҮТ-д хоногт 80-90 хүүхэд ирж, хүндэрсэн нь хэвтэн эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.