Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕБС-ийн хичээлийн жил есдүгээр сарын 1-нээс дараа оны зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн дагуу хичээлийн бүтцийн талаар Боловсролын Ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал,

-5.2.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

-5.3.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ.

-5.4.Ерөнхий боловсролын сургуулийн долоо хоногт хичээллэх цагийн тоо, ээлжит хичээлийн үргэлжлэх болон суралцагчийн амралтын хугацааг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

Харин үүнтэй холбоотой судалгаа, тооцооллыг дараах байдлаар гаргажээ.

-OECD-ийн гишүүн орнуудын хичээлийн жилийн бүтэц, улирлын тоо, улирлын болон зуны амралтын хугацааг шинжилж, өөрийн орныхтой харьцуулав.

-Улс орнуудын хичээлийн жил дэх улирлын тоо: 19.4 хувь нь 3 улиралтай, 33.3 хувь нь 4 улиралтай, 38.9 хувь нь 5 улиралтай, 8.3 хувь нь 6 улиралтай.

-Улс орнуудын улирлын амралтын хугацаа: 16.7 хувь нь 2-3 долоо хоног, 27.8 хувь нь 3-4 долоо хоног, 27.8 хувь нь 4-5 долоо хоног, 16.7 хувь нь 5-6 долоо хоног, 11.1 хувь нь 6-8 долоо хоног

-Улс орнуудын зуны амралтын хугацаа: 22.2 хувь нь 4-6 долоо хоног, 33.3 хувь нь 7-9 долоо хоног, 28.9 хувь нь 10-12 долоо хоног, 5.6 хувь нь 13 ба түүнээс долоо хоног

-Бага боловсролын түвшинд манай улсын хичээллэх өдрийн тоо 32 долоо хоног буюу 160 өдөр байгаа нь хамгийн бага үзүүлэлт юм. OECD-ийн гишүүн орнуудын дундаж үзүүлэлт 186 өдөр байдаг байна.

Харин суурь боловсролын түвшинд манай улс 33 долоо хоног буюу 165 өдөр, OECD-ийн гишүүн орнуудын дундаж үзүүлэлт 184 өдөр, бүрэн дунд боловсролын түвшинд манай улс 34 долоо хоног буюу 170 өдөр байгаа бол OECD-ийн гишүүн орнуудын дундаж үзүүлэлт 183 өдөр байна.

2024 оны өвлийн ЭЕШ 12 дугаар сарын 5-нд түүх, англи хэл хичээлийн шалгалтаар эхэлнэ
2024 оны өвлийн ЭЕШ 12 дугаар сарын 5-нд түүх, англи хэл хичээлийн шалгалтаар эхэлнэ
 
Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэнэ
Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.