Монгол Улсын гавьяат тамирчин, хүндийг өргөлтийн Дэлхийн аварга М.Анхцэцэг “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд өрсөлдөнө.
Тодруулбал, 2022-2024 онд тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдэд оролцсон чансааны оноогоор шилдэг 10 тамирчин олимпын эрхээ авах журмын дагуу М.Анхцэцэг гурав дахь Олимпдоо оролцох эрхээ баталгаажуулсан юм. Түүний хувьд Токио-2020 олимпын наадамд түлхэлттэй өргөлтөөр дөрөвдүгээр байрт орсон билээ.