Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын засгийн газар хөгжсөн гэж харагдахын тулд хөдөө орон нутгийн иргэдээ хотынх гэж худал тэмдэглэжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 12 секунд

Хятадын засгын газар сүүлийн 10 жил эдийн засаг өссөн, хөгжсөн гэж харуулахын тулд хөдөө орон нутгын хүмүүсийг хотых гэж тэмдэглэжээ.

Тяньжин дахь Нанкай Их Сургуулийн судалгаагаар, Хятадын хот суурин газрын оршин суугчдын гуравны нэг нь үнэн дээ хөдөө орон нутгийн иргэд байжээ. Энэ судалгаа нь Хятадын засгийн газрын хотжилтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжсэн гэж ярьдаг нь худал болохыг нотолсон байна. Нанкай Их Сургуулийн эдийн засгийн судлаачид 2009-2017 оны хооронд Хятад даяарх 700,000 хүн амын шилжилт хөдөлгөөний өөрчлөлтийг нарийвчлан судалсан байна.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 33 хувийг тухайн аймгийн засаг захиргаа хотын хүн ам хэмээн тодорхойлсон боловч бодит байдал дээрээ энэ хүмүүс хот руу нүүгээгүй, тухайн амьдарч байгаа нутгаасаа гараагүй, орон нутаг нь өөрчлөгдөөгүй байжээ. "Шилжин ирэгсдийн 33 хувь нь Хятадын хотууд дахь хоосон орон сууцууд яагаад баригдаад байдаг болохыг тайлбарлаж магадгүй юм” Ли Ган онцолжээ. Хятад улсад 2018 оны байдлаар 65 сая хоосон орон сууц байгаа гэдэг статистик байдаг.

Тосгонууд хот суурин байдлаар ангилагдсан ч хөдөөгийн үндсэн шинжүүд нь хэвэндээ байна. Эдгээр хүмүүсийг орон сууцны ангилалд оруулсан атлаа хөдөөгийн тосгоны амьдралаар үргэлжлүүлэн амьдарсаар байжээ.  Хүн ам хөгширч, эдийн засгийн өсөлт удааширч буй асуудлыг шийдвэрлэхийн тулд хөдөө нутгаас хот руу хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх арга хэмжээ Бээжингээс авч эхэлсэн үе нь 2009-2017 оны үе ажээ.

2014 онд Хятадын засаг захиргаа 2020 он гэхэд 100 сая хүн амыг "хотжуулах" зорилт тавьжээ. Үнэн хэрэгтээ хөдөө нутгийг дахин ангилах замаар энэ зорилт руугаа явж байгаа ба хөдөөгийн иргэд гэр орноо орхихгүйгээр хотын хүн болсон байна.

Хятад улс 2008 онд хот, хөдөө нутгийг хэрхэн тодорхойлох журмаа өөрчилжээ. Үүний гол шалтгаан нь орон нутгийг хөгжүүлж, шинэчлэж улмаар оршин суугчдын тоогоор орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн суудлын тогтоох зэрэгт оршиж байгаа юм.

2009-2017 оны хооронд хөдөөгийн иргэдийн 8.5 хувь эсвэл 40,000 хүн амыг хотын ангилалд хамруулсан гэж Хятадын Статистикийн Товчооны тайланд бичсэн байна.

Дахин ангилагдсан бүлэгт амьдардаг хүмүүсийн олонх нь хотын иргэний статустай болсоноо мэдээгүй байсан нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд орон нутгийн дөрвөн удирдагчдын гурав нь өөрсдийгөө орон нутгын иргэн байхаа больсоноо мэдээгүй байсан байна.

 

Эх сурвалж: SCMP

Иран АНУ-ын цэргийн хоёр баазад агаарын цохилт өглөө
Иран АНУ-ын цэргийн хоёр баазад агаарын цохилт өглөө
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.