Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өндөрхаан-Норовлин чиглэлийн автозамын ажил 2025 оны аравдугаар сард бүрэн дуусна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил" зорилт дэвшүүлж, авто замын салбарт долоон аймаг, 40 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто зам, 284 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Дээрх зорилтын хүрээнд Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130.6 км авто замын нэгдүгээр багц буюу Батноров-Норовлин сум чиглэлийн 68.6 км-ын эхний хэсэг 50 км хатуу хучилттай авто замын ажлыг дуусгаж, өчигдөр хөдөлгөөнийг нээсэн.

Авто замын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Наранбулаг хан” компанийн удирдлагууд "68.6 км-ын эхний хэсэг болох 50 км авто замын ажил дууссан, 18.6 км замын ажил үргэлжилж байна. Гүйцэтгэл 94 хувьтай, 2025 оны аравдугаар сард бүрэн дуусна" гэлээ.

Төслийн хугацаанд инженер техникийн ажилтан, машин механизмын оператор жолооч, туслах ажилчин нийт 97 хүний бүрэлдэхүүнтэй, 74 машин механизмаар замын ажлыг гүйцэтгэж байна гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.

Хиймэл нууранд хийлдэг гудастай орсон 13 настай хүүхэд осолджээ
Хиймэл нууранд хийлдэг гудастай орсон 13 настай хүүхэд осолджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд