Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ТАЛЫН САЛХИ - 2024” олон улсын мото фестиваль эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Скаллс” мото клуб хамтран “Талын салхи” олон улсын мото фестивалийг ес дэх жилдээ энэ сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Мото наадамд оролцогчид 09:00 цагт Д.Сүхбаатарын талбайд цуглан нээлтийн арга хэмжээнд оролцож, 12:00 цагт нэгдсэн байдлаар цуваагаар хөдөлнө.

“Энхтайваны өргөн чөлөө буюу Сүхбаатарын талбай - Бөхийн өргөө - Зүүн дөрвөн зам - Офицеруудын ордон - Амгалан өртөө - Баянзүрхийн товчоо - Налайх дүүрэг - Чингис хааны хөшөөт цогцолбор” гэсэн маршрутаар явна.

Энэ удаагийн мото наадамд Монгол Улсаас 30 мото клубийн 1200 орчим мотоцикл сонирхогчид, БНХАУ-ын 70, ОХУ-ын 200, БНСУ-ын 10, Малайз, Вьетнам болон АНУ зэрэг улсын мото сонирхогчид оролцоно. Мото наадам Чингис хааны хөшөө цогцолборт үргэлжилж, энтертайнмент шоу арга хэмжээ болох юм. Энэ үеэр хоолны асар, уух зүйлс, худалдаа үйлчилгээ, хөгжөөнт тоглоом, спорт тэмцээн болно.

“Сансар“ баг өнөөдөр 14:45 цагт  хэсгийн тоглолтоо АНУ-ын багаар эхлүүлнэ
“Сансар“ баг өнөөдөр 14:45 цагт хэсгийн тоглолтоо АНУ-ын багаар эхлүүлнэ
 
С.Мөнхчулуун: Ц.Мөнхбат гишүүнтэй хамт ТВ9 телевизийн нэвтрүүлэгт орсон.  Нам өөр байсан ч нутаг орны хөгжил гэдэг цэг дээр нэгдэж байгаа учраас бид тэгж улс төржихгүй