Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр, "Энэ онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 122 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэр 19.6 хувиар өссөн үзүүлэлт. Бүртгэгдсэн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг насны ангилалаар нь аваад үзвэл 84.4 хувь нь буюу 115 нь 18-35 насны залуучууд байна. Хүйсийн тухайд, 8,4 хувь эрэгтэйчүүд" гэлээ.
Он гарснаас хойш 18-35 насны 115 хүн хар тамхины хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.