Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мансууруулах эмийн үйлчилгээтэй тариаг хууль бус жороор худалдан борлуулсан эмч, өвчтөн, хэрэглэгч нарын 9 хүнд ял оноожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Эмч, өвчтөн, хэрэглэгч нар нийлж, мансууруулах эмийн үйлчилгээтэй тариаг бусдад худалдаалах зорилгоор эмчийн жорыг хууль бусаар бичиж, зохион байгуулалттайгаар орон нутгаас Улаанбаатар хот руу нийлүүлж, бусдад зарж борлуулсан гэх нийт 9 хүнд холбогдох хэргийг шүүхээр хэлэлцээд, ял оногдуулжээ.

Тодруулбал, Ж.Х-д 1 жил, Ц.Т, Т.Б нарт 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, С.Б, А.У нарт 2 жил, 6 сар, Б.Б-д 3 жил, 2 сар, С.Б-т 5 жил, 2 сар, Д.Т-д 5 жил, 3 сарын хугацаатай хорих ял тус тус оногдуулж, улмаар гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 130 сая төгрөгийг А.У, Б.Б, Д.Т нараас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Хилээр их хэмжээний хар тамхи нэвтрүүлсэн этгээдүүдэд 5 жилийн хорих ял оногдуулжээ
Хилээр их хэмжээний хар тамхи нэвтрүүлсэн этгээдүүдэд 5 жилийн хорих ял оногдуулжээ
 
ХЭҮК: “Нийтийн албан тушаалтны зургийг мэдээндээ ашигласан” гэх гомдлыг шалгасан н.Ганзориг нь холбогдох хууль, журмыг зөрчсөн нь тогтоогдсон