Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хилээр их хэмжээний хар тамхи нэвтрүүлсэн этгээдүүдэд 5 жилийн хорих ял оногдуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс өнгөрсөн долоо хоногт 17 хүнд холбогдох 8 хэргийг шүүхээр хэлэлцжээ.

Шүүхээс хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор болон өөр бусад зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр 3 хүнд 8 сараас 3 жил хүртэлх хугацаанд оршин суугаа газраасаа гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял, 5 хүнд 1 жилээс 2 жилийн хорих ял, бусдад зарж борлуулах зорилгоор олж авсан, бэлтгэсэн, бусдад зарсан, мөн хадгалсан зэрэг үндэслэлээр 4 хүнд 2 жилээс 3 жил, 2 сарын хугацаагаар хорих ял, мөн удаа дараа зарж борлуулсан, Монгол Улсын хилээр их хэмжээгээр оруулж ирсэн 5 хүнд 5 жилээс 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Тухайлбал,

Иргэн Н.Г, А.А нар нь бүлэглэн, худалдаалах зорилгоор сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсад амьдарч буй нэр бүхий иргэнээр захиалуулж, 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр олон улсын буухиа шуудан илгээмжийн газраар дамжуулан Монгол Улсын хилээр их хэмжээтэйгээр нэвтрүүлсэн үндэслэлээр шүүхээс 5 жилийн хугацаатай хорих ялыг оногдуулсан.

“The Mongolz”,  “NAVI” багуудын тоглолт 17:00 цагаас эхэлнэ
“The Mongolz”, “NAVI” багуудын тоглолт 17:00 цагаас эхэлнэ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.