
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр төлөвлөгөөт болон гэнэтийн хяналт, шалгалт, мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж, 130.385 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний 3 тэрбум 784 сая төгрөгийн үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлж, эд мөрийн баримтаар хураан авчээ.
Хураан авсан мансууруулах бодисууд нь иргэд, олон нийтийн дунд хууль бусаар тархах эрсдэлтэй байсан ба дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хариуцлага тооцсон байна.
Цагдаагийн байгууллага цаашид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, тэдгээрийн хил дамнасан болон дотоодын зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр тогтмол зохион байгуулж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!