Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр, "Монгол Улсын нэр бүхий 9 иргэн бүлэг зохион байгуулалтад орж их хэмжээний мансууруулах бодисыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт хилийн боомтоор БНХАУ-аас нүүрс тээврийн ачаа тээврийн хэрэгсэл ашиглаж Монгол улсад хууль бусаар нэвтрүүлэн худалдан борлуулж байсан гэмт хэргийг илрүүлэн тавдугаар сарын 30-ны өдөр дайчлан баривчилж, шалгаж байна. Эдгээр этгээд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан" гэлээ.
Их хэмжээний мансууруулах бодис худалдан борлуулж байсан 9 иргэнийг дайчлан баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.