УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Үдээс өмнөх хуралдаанаар санал хураалт явагдах үед УИХ-ын дарга Г.Занданшатар "Т.Аубакир гишүүн хаана явна аа. Т.Аубакирыг эрэн сурвалжлах ажил явуулна. Өчигдөр байгаагүй, өнөөдөр ч алга. Хүмүүнлэгийн боловсролын хууль дараад алга болчихсон" гэж мэдэгдсэн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аубакир чуулганы хуралдаанд ирсэн тул УИХ-ын дарга Г.Занданшатар "Т.Аубакир гишүүн ээ, хаагуур яваад байна аа. Олон хүүхэдтэй эхийн хууль хэлэлцэхээр ороод ирэх юм. Тэр Хүмүүнлэгийн боловсролын тухай хууль яасан, өглөөнөөс хойш нэхлээ. Хөдөөгийн ард түмэн нэхээд байна" гэж зэмлэлээ.