Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: 2020-2024 оны парламентын хугацаанд хамгийн их ХОЦОРСОН гишүүдийн мэдээлэл

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 43 секунд

2020-2024 оны парламентын хугацаанд нийт 8 удаа УИХ-ын чуулган хуралдсан бөгөөд бид энэ удаагийн мэдээллээр 2020.06.30-ны анхдугаар хуралдааны ирцээс эхлүүлэн хамгийн сүүлд тавигдсан буюу 2024.03.27-ны өдрийг хүртэлх чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүдийн оролцсон ирцийн мэдээллийг шүүв. Эдгээрээс хамгийн олон цагаар хуралдаанаас хоцорсон таван гишүүний цагийн мэдээллийг тус бүр нарийвчлан хүргэж байна.

Улсын Их Хурлын чуулганы хуралдаан нь хууль дээдлэх, нээлттэй, ил тод байх, аливаа асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, эрх тэгш оролцоог хангах, олонхын саналаар шийдвэр гаргах зарчимтай.

Угтаа ард түмний төлөөлөл болж төрийн эрх барих дээд байгууллагат 4 жил сонгогдсон гишүүд улс орон, нийтийн эрх ашгийг хамгаалсан хуулийг санаачлан батлуулах үндсэн үүрэгтэй. Тэгвэл бид энэ дөрвөн жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн УИХ-ын 76 гишүүнээс чуулганы хуралдаанд хамгийн их идэвх сул оролцсон гишүүдийг нэрлэж байна.

Жагсаалтын нэгт, Хамгийн их хоцорсон УИХ-ын гишүүнээр Сү.Батболд нэрлэгдэж байна. Түүний хувьд анх 2004-2008 оны УИХ-д сонгогдож байсан бөгөөд өдгөө 5 удаагийн парламентад улиран сонгогдсон байдаг. Харьцангуй туршлагатай улстөрчдийн нэг гэгддэг ч өнгөрсөн хугацаанд “сууж сураагүй” идэвхгүй гишүүдийг түүчээлэх болов. Тодруулбал тэрбээр энэ парламентын хугацаанд чуулганы хуралдаанаас нийт 154 цаг 54 минут хоцорч “рекорд” тогтоожээ. Мөн өмнөх удаад хамгийн олон тасалсан 10 гишүүний зургаад жагсаж байсан юм.

Жагсаалтын хоёрт, УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан нэрлэгдэж байна. Түүний хувьд энэ парламентын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд нийт 76 цаг 66 минут чуулганы нэгдсэн хуралдаанаас хоцорч байжээ. Тэрбээр 2022 оны хаврын чуулганы хугацаанд нийт 24 цаг 50 минут хоцорсон байдаг бол өнгөрсөн оны намрын чуулганд 17 цаг 7 минут хоцорч рекорд тогтоосон байна.

Жагсаалтын гуравт, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2020-2024 оны парламентын хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаанаас нийт 64 цаг 24 минут хоцорсон байна. Түүний хувьд хамгийн их цагаар хоцорсон нь 2022-2023 оны намрын чуулган бөгөөд нийт 11 цаг 39 минут хоцорч байжээ.

Жагсаалтын дөрөвт, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн бичигдэж буй бөгөөд тэрбээр энэ парламентын хугацаанд 47 цаг 71 минут хоцорч хамгийн их идэвх сул гишүүнээр нэрлэгдэж байна.

Түүний хувьд хамгийн олон удаа хоцорсон хуралдаан нь 2022-2023 оны намрын чуулганы хугацаанд нийт 16 цаг 22 минут хоцорч байсан нь тухайн улирлын хуралдаанд хамгийн өндөр үзүүлэлттэй байжээ.

Жагсаалтын тавдугаарт, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал нэрлэгдэж байна. Тэрбээр энэ парламентын хугацаанд нийт 37 цаг 71 минут хоцорч сүүл мушгижээ. Түүний хувьд хамгийн олон цагаар хоцорсон хуралдаан нь өнгөрсөн намрын чуулган байсан бөгөөд нийт 9 цаг 47 минутын хоцролттой ирцээ бүртгүүлж байжээ.

Хууль батлагдахтай зэрэгцээд чуулганы танхим руу гүйх эрчээр ороод картаа шургуулчихдаг хэнэггүй үйлдэлтэй гишүүдийг хариуцлагажуулж "дэгт" нь оруулах цаг болсныг ирцийн мэдээлэл харуулж буй.

2020-2024 оны парламент сайн, муу аль ч талаараа "зартай" болж өндөрлөхөөр байна. Нэг талаараа ҮХНӨ, төрийн тогтолцооны суурь өөрчлөлтүүдийг хийсэн нь давуу тал болж, араас нь УИХ-ын хяналт, шалгалтын тухай хууль, Баялгийн сангийн тухай хууль зэрэг өмнө нь хөдөлгөөнгүй гацаж байсан чухал хуулиудыг урагшлуулж буй. Гэвч нөгөө талдаа парламентын өөрийн дархлаа суларч, танхимын гишүүдийн дэг алдагдаж, ёс зүй, хариуцлагын асуудлууд хаягдаж ирсэн гэж хэлж болох бөгөөд хамгийн олон сэжигтэн, яллагдагчтай парламент байснаараа онцлогтой юм.

С.Эрдэнэ: Манай намыг дандаа ЭВ НЭГДЭЛГҮЙ, ЗӨРЧИЛДӨӨНТЭЙ гэж ярьдаг. Мэтгэлцэж, маргалдаж байж л тэнд хөгжил ирнэ шүү дээ
С.Эрдэнэ: Манай намыг дандаа ЭВ НЭГДЭЛГҮЙ, ЗӨРЧИЛДӨӨНТЭЙ гэж ярьдаг. Мэтгэлцэж, маргалдаж байж л тэнд хөгжил ирнэ шүү дээ
 
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.