Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Х.Баттулгын цалинг 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах шийдвэр гаргалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Өнгөрөгч намрын чуулган 2024 оны 10-р сарын 01-ний өдөр эхэлж, 2025 оны 01 дүгээр сарын 24 хүртэл үргэлжилсэн. Эл чуулганы хуралдааныг УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын гишүүд таслалтаараа тэргүүлж, "сануулах" арга хэмжээ авахуулах болзлоо хангасан байдаг. Тэгвэл тэрбээр өчигдөр Urug.mn сайтын "Өрөг" нэвтрүүлэгт орох үеэрээ "Одоо хуралдаа сууна аа. Нэгдүгээрт, бүртгүүлэх гэхээр төхөөрөмж нь болохгүй байгаа. Хоёрдугаарт, эрүүл мэндийн асуудал байгаа. Гэхдээ одоо сууж байгаа. Ээж байнга загнаад байна" гэж хариулав.

Тэгвэл Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Баттулгын цалингийн хэмжээг 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын хариуцлагыг ногдуулав.

“Хавтаст хэрэг“ УСК-ны уран бүтээлчдийг ЦЕГ-аас шагнажээ
“Хавтаст хэрэг“ УСК-ны уран бүтээлчдийг ЦЕГ-аас шагнажээ
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.