Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаярыг намаас хөөсөн асуудлаа эргэн харахгүй бол УИХ-ын олон гишүүн МАН-ын бүлгээс, МАН-аас гарах арга хэмжээ авна гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцэж, улмаар тус хорооны гишүүдийн олонх Б.Энхбаярыг МАН-аас хөөхийг дэмжсэн байдаг.

Уг шийдвэртэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, МАН-ын Хяналтын хороо Б.Энхбаяр гишүүнийг хөөсөн асуудлаа эргэн харахгүй бол УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нар МАН-ын бүлэг, цаашлаад МАН-аас гарна гэв.

Учир нь МАН авлигатай хийх тэмцлээсээ ухарч байна. Мөн шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нэг хүнийг нь хөөж, нэг хүнд нь үйлчлэхгүй байна гэх асуудлыг хөндлөө.

ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна
ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна
 
Автомашин дотроос зураг авч 102 апплейкшнд илгээсэн тохиолдолд ХҮЧИНГҮЙД ТООЦОГДОНО
Автомашин дотроос зураг авч 102 апплейкшнд илгээсэн тохиолдолд ХҮЧИНГҮЙД ТООЦОГДОНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.