Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бэлэн болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө иргэд дэмжигчид, мэргэжлийн холбоодоос санал авч, санаа бодлыг нь сонсч “Бүтэн Ардчилал” үндэсний хэмжээний аяныг өрнүүлэн ажиллажээ.

Бүтэн хоёр сарын турш зохион байгуулсан уг аян өчигдрөөр дуусаж, олон нийт, мэргэжлийн холбоодоос авсан саналаа нэгтгэн боловсруулж дууссан байна. Эцэслэсэн мөрийн хөтөлбөрийг АН-ын Улс төрийн зөвлөл сайшаан дэмжсэн бөгөөд өнөөдөр болох Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаараа хэлэлцэн батлах аж.

25,000 км зам туулан Монгол орноо бүтэн тойрч, нийт 79 мянган гишүүнийхээ саналыг тусгасан мөрийн хөтөлбөрийг ийнхүү хуулийн дагуу холбогдох байгууллагад өргөн барихад бэлэн болжээ.

Түүнчлэн 39 салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаас АН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулах саналаа хүлээлгэн өгсөн байна. Ийнхүү Ардчилсан намын мөрийн хөтөлбөр “амлалт биш, ажлын төлөвлөгөө” болон бэлэн болж байна.

Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлж байна
Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлж байна
 
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.