Эстони улсын Таллин хотод энэ сарын 4-9-ний хооронд “Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ болж өндөрлөлөө. 40 улсын 1500 орчим тамирчин оролцсон энэхүү тэмцээнд Монгол Улсын тамирчид Европын тамирчидтай өрсөлдөж, алт, мөнгө, хүрэл иж бүрэн медальтайгаар эх орондоо ирэв. Тодруулбал,
СЭЗИС-ийн Эдийн засгийн тэнхимийн хоёрдугаар курсын оюутан, БГД-ийн Усан спорт сургалтын төвийн тамирчин Алтантуяагийн Эрмүүн алтан медаль хүртсэнээр анхны эрэгтэй дэлхийн аварга болсон юм.