Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр баг 13 дугаар цэцэрлэгийн нам даралтын зуух дэлбэрч, 1 хүн өртөж нас барсан тухай мэдээлсэн. Тодруулбал, аймгийн онцгой байдлын газарт өчигдөр буюу хоёрдугаар сарын 29-ний 16:03 цагт дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус цэцэрлэгийн 3х4 метрийн хэмжээтэй 1 давхар тоосгон байшин дотор нам даралтын хийн зуух дэлбэрсний улмаас байшин бүхэлдээ нурж уурын зуухны ээлжийн галч Н /39 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.