Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв зам дагуух явган хүний замыг шинэчлэх ажилд 35,6 тэрбум төгрөг зарцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд тусгасан урсгал зардалд явган хүний замыг стандартад нийцүүлэн шинэчлэх ажлын төсвийг тусгасан. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хот 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хотын голлох гудамж, явган хүний зам, талбайг стандартад нийцсэн байгалийн боржин чулуугаар тохижуулахаар төлөвлөж, тайлант онд 45.6 тэрбум төгрөг тусгуулахаар НИТХ-д өргөн барьсан юм.

Ийнхүү НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг баталсан. Төслийг батлахдаа НИТХ дахь МАН, АН, ХҮН-ын бүлгийн саналыг тус бүрчлэн хэлэлцсэн байна.

Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс явган хүний зам, талбайн тохижилтын ажилд тусгасан 45.6 тэрбум төгрөгийг 10 тэрбум төгрөгөөр, АН-ын бүлгээс 20 тэрбум төгрөгөөр, ХҮН-ын бүлгээс 30.4 тэрбум төгрөгөөр бууруулж батлуулахаар санал дэвшүүлсэн. Намын бүлгүүд болон хороодын саналыг хэлэлцэж, явган зам талбайн тохижилтын ажилд тусгасан 45.6 тэрбум төгрөгийг 10 тэрбум төгрөгөөр бууруулан, уг ажилд 35.6 тэрбум төгрөг төсөвлөхөөр тогтоолын төслийг баталлаа.

Ийнхүү Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу болон Бага тойруугийн гудамж, Олимпын гудамжнаас Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай орчмыг хамарсан явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн байгалийн чулуун хийцлэлтэй болгох ажлыг энэ жилээс эхлүүлэх юм. Энэ хүрээнд хөнгөлөлттэй үнээр боржин чулуу үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгүүлнэ.

“Малчин түмэндээ тусалъя“ хандивын барилдаан 15:00 цагаас болно
“Малчин түмэндээ тусалъя“ хандивын барилдаан 15:00 цагаас болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.