Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -13...-18 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсад эмчлэх боломжгүй “Тархи, нуруу нугасны хавдрын мэс засал“-ын технологийг нэвтрүүлнэ
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсад эмчлэх боломжгүй “Тархи, нуруу нугасны хавдрын мэс засал“-ын технологийг нэвтрүүлнэ
 
Г.Ганхуяг: Наадмын бэлтгэлийн үеэр хүзүү толгойдоо гэмтэл авсан тул энгийн эмийн жороор эмчилгээ хийлгүүлсэн
Г.Ганхуяг: Наадмын бэлтгэлийн үеэр хүзүү толгойдоо гэмтэл авсан тул энгийн эмийн жороор эмчилгээ хийлгүүлсэн
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц