Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсад эмчлэх боломжгүй “Тархи, нуруу нугасны хавдрын мэс засал“-ын технологийг нэвтрүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 14 секунд

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 01-ний баасан гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэе.

10.30 цагт: “Новотел” зочид буудалд, “Жендэрийн тэгш байдлын чадавхыг бэхжүүлэх" төслийн нээлт болно. Утас: 9139-9149.

11.00 цагт: Зэвсэгт хүчний жанжин штабаас малчдад туслах тусламжийг УОК-т хүлээлгэн өгнө.

11.00 цагт: Спортын төв ордонд, Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож цомын эзэн, алт, мөнгө, хүрэл медаль авсан тамирчид хэвлэлийн бага хурал хийнэ.

11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд, “Архи, тамхигүй Монгол” ТББ-аас мэдээлэл өгнө.

11.00 цагт: ХСҮТ-д, Монгол Улсад эмчлэх боломжгүй “Тархи, нуруу нугасны хавдрын навигацийн болон стереотактик туяаны мэс засал"-ын технологийг нэвтрүүлж эхэлж буй талаар мэдээлнэ. Утас: 9191-5340, 8911-9482, 9612-1060.

11.00 цагт: “Хайрхан” ТББ-аас Төрийн ордны баруун хаалган дээр, “Эрдэнэс тавантолгой”-г олон нийтэд 10 хувь өмчлүүлэх” Засгийн газар болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-д шаардлага хүргүүлнэ.

13.00 цагт: “Бишрэлт” зочид буудалд, Дэлхийн 32 оронд хэрэгжүүлж буй “Click the star” төсөл Монгол Улсад хэрэгжих талаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 9090-1134, 9069-1134.

14.00 цагт: Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд, “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” музейн үнэт цуглуулгын үзэсгэлэнг нээнэ.

15.00 цагт: Монгол Бөхийн Өргөөнд, МҮБХ-ноос малчдад туслах Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн “Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдаан зохион байгуулна.

-Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд: уран бүтээлч Ц.Хандмаагийн бие даасан “365+1” үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэн 3 дугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.

-Музейн нээлттэй өдрүүдэд өнөөдрөөс эхэлж байна. 3 дугаар сарын 7 хүртэл үргэлжилнэ.

-Оюутан цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.

Оюутан цэргийн бүртгэл эхэллээ
Оюутан цэргийн бүртгэл эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.