Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зудад нэрвэгдсэн айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх, тэдгээрийн сурагчдын амралтад өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өчигдөр УОК хуралдаж, зудад нэрвэгдсэн 100 мянга гаруй айл өрхөд хүнсний тусламж үзүүлэх, тэдгээрийн сурагчдын амралтад өөрчлөлт оруулах асуудалд санал нэгдсэн юм.

Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж байна. Мөн түүнчлэн,

-"Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл,

-Махны нийлүүлэлтийн талаар

-Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл

-Боловсролын салбарын нэгдсэн сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар,

-"Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал батлах тухай" Засгийн газрын тогтоолд нэмэлт оруулах тухай,

-"Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"

-Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны асуудлын талаар зэрэг 33 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -17 хэм хүйтэн. Ялимгүй цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -17 хэм хүйтэн. Ялимгүй цастай
 
АГААРЫН ЧАНАР: Хайлааст, 1-р хороолол орчимд ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ зааж байна
АГААРЫН ЧАНАР: Хайлааст, 1-р хороолол орчимд ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.