Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зудад нэрвэгдсэн 100 мянга гаруй айлд хүнсний дэмжлэг үзүүлж, СУРАГЧДЫН амралтад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаад УОК санал нэгдэв

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын III хуралдаан боллоо. Хуралдаанаар УОК-ын хоёрдугаар хуралдаанаар гаргасан шийдвэрийн дагуу өвөлжилт, хаваржилт нэн хүндэрсэн аймгуудад ажиллаад ирсэн шуурхай бүлгийн ахлагч нарын саналыг сонсож, үнэлэлт дүгнэлт хийлээ.

Шуурхай бүлгийн ахлагч нар отор нүүдлээр яваа болон хаваржилт хүндэрсэн аймаг сум, багийн цасанд боогдож, нөхцөл байдал нь хүндэрсэн малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх, эм тариагаар хангах зэрэг дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах, зудад нэрвэгдсэн 100 мянга гаруй айл өрхөд хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэх, сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа зэрэг асуудлуудад санал нэгдсэн юм.

Иймд өнөөдрийн хуралдаанаар мал сүргээ зудад алдсан малчин өрхүүдийн амьжиргааг дэмжих ажлыг зохион байгуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран малжуулах төсөл хөтөлбөрийг эхлүүлэхээр судлах, өвс тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үнийн хөөргөдөл үүсгэхгүй байх, хяналт тавих зэрэг асуудлуудыг хэлэлцэж, маргаашийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

Мөн ихэнх сумуудын Засаг Даргын Тамгын газар болон Эрүүл мэндийн төвүүд туулах чадвар сайтай автомашин дутмаг байгаагаас үүдэн малчдад төрийн үйлчилгээ шуурхай хүрэхгүй байх асуудал үүсээд байгаа талаар хэлж байлаа.

Иймд зарим сумдын ЗДТГ-ыг туулах чадвар сайтай автомашинаар хангахаар шийдвэрлэлээ.

Дорноговь аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Дорноговь аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
 
Стифен Харпер: Монголын Ардчилсан намын хүчин чармайлтын үр дүнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ихээхэн амжилт олсон
Стифен Харпер: Монголын Ардчилсан намын хүчин чармайлтын үр дүнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ихээхэн амжилт олсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.