Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Чинбүрэн: Эмийн лабораторийн аппарат бүр дээр “Ажиллах боломжгүй” гэсэн бичиг нааж, музей шиг болсон байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

УИХ-ын Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороо 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан. Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өнөөдөр (2024.02.27) Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн хяналтын лабораторид ажиллав. Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө,

"Монгол Улсын хэмжээнд эмийн чанарыг хянаж, шалгадаг лабораторийн үйл ажиллагаа явуулах зардал, төсөв нь үргэлж хангалтгүй байж ирсэн. Байнгын шаардлагатай урвалж бодис авах зардал нь ч хүрэлцдэггүй юм байна. Лабораторийн өрөөнүүдээр явж үзэхэд гурван чухал аппаратын хоёр нь эвдэрсэн, аппарат бүр дээр “Ажиллах боломжгүй” гэсэн бичиг нааж, бараг музей шиг болсон байна.

Үүнээс харахад, зах зээл дээр байгаа эм чанартай байна уу, чанарыг нь шалгаж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй асуудал. Эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэхдээ зөвхөн сери дугаарыг нь нягтлах бус зах зээл дээрээс татаж авч шалгадаг тогтолцоо байх ёстой. Ийм тогтолцоо үгүйлэгдэж байгаа учир ард иргэд эмийн чанарт итгэхгүй байна. Энэ нь улсынхаа эрүүл мэндийн салбарт итгэхгүй байх хор уршигт хүргэнэ.

Эцэст нь дүгнэхэд, эс үйлдлээр, зориуд эмийн чанарыг хянахгүй байх зорилго тавьсан юмуу гэж харагдаж байна. Тиймээс эмийн чанар, үнэ, худалдан авалт зэрэг цогц асуудлыг зөв тогтолцоонд оруулахад хаана, ямар асуудал, доголдол байна гэдгийг нотлох баримтын хэмжээнд шинжлэн судлах сонсголыг Түр хорооноос зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна” гэлээ.

Эмийн хяналтын лабораторийн 50 гаруй тоног төхөөрөмж эвдэрч, актлагджээ
Эмийн хяналтын лабораторийн 50 гаруй тоног төхөөрөмж эвдэрч, актлагджээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.