УИХ-ын гишүүн Г.Дамдинням сурагчдын амралтын зохицуулалтын талаар тайлбар хийлээ. Тэрбээр,
"Хичээл сургалтын үйл ажиллагааг хот суурин газарт хэвийн хуваариар явуулаад, хөдөө орон нутагт нөхцөл байдалд зохицуулан өөрчлөх боломж Боловсролын шинэ хуулиар бий болсон.
Байгалийн давагдашгүй гамшиг, зудын улмаас хөдөө, орон нутагт хүн хүч асар их дутагдалтай байна. Хичээл сургуульд явах бага насны хүүхдээ нэг нь дагаад сум суурин бараадах эсвэл мал ахуй, амьжиргааны эх үүсвэрээ хамгаалж мал дээрээ үлдэх гэсэн хэцүү нөхцөл малчдад маань тулж байна.
Мөн ахлах ангийн хүүхдүүд ч эцэг эхдээ туслах зайлшгүй нөхцөл байдал үүссэн байна. Бидний хэдэн гишүүд ч 2023 оны арванхоёрдугаар сарын 8-нд хаваржилт хүндрэхээс өмнө бэлтгэл хангах зорилгоор БШУ-ны сайдад сурагчдын амралтыг зохицуулах бэлтгэл хангах тухай бичгийг явуулж байлаа.
Иймд Засгийн газар дээрх мэдээлэлдээ үндэслээд БШУ-ны сайд сурагчдын амралттай холбоотой зохицуулалтын шийдвэрийг Боловсролын багц хуультай уялдуулан яаралтай гаргах хэрэгтэй байна" гэв.