Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Хэлэлцүүлгээр:
-Метроны бүтээн байгуулалт, зөвлөх үйлчилгээний зардал
-Нийслэл дэх явган хүний замын засвар, шинэчлэл,
-Урт цагааны гудамж болон 32-ын тойргийн бүс орчимд нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, ногоон байгууламжийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.