Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Нямдорж: Энэ гэрээг зогсоовол дааж давшгүй маргаанд Монголын Засгийн газар орно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 37 секунд

Тэрбээр “Оюутолгойн төслийн хугацаанд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Одоогийн байдлаар 9 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн орлогоос давах хэмжээний дүн. Эзгүй талд Монголын засгийн газраас нэг ч төгрөг заралгүйгээр үйлдвэр боссон. Далд уурхай гэдэг бол газар дор 1300-1500 метрийн гүнд хийгдэж байгаа бүхэл бүтэн хот гэсэн үг. Энэ ажилд Рио тинто компани, дагасан компаниуд, гадаадын 15 банк оролцож далд уурхайн ажил хийгдэж байгаа.  Намайг Хуульзүйн яаманд очсоноос хойш хөрөнгө оруулагч талаас гурван асуудал ярьсан.

-Нэгдүгээрт танай УИХ гэрээг зогсоох шийвэр гаргах гээд байна. Танай байр суурь мөн үү гэж

-Хоёрдугаарт танай Захиргааны хэргийн шүүх дээр гэрээг хүчингүй болгох маргаан явагдаж байна. Танай байр суурь мөн үү гэж

-Гуравдугаарт татварын шалгалт орж акт тавигдсан. Энэ асуудлыг эвийн журмаар шийдье гэсэн. Манайх албан ёсны хариу өгөхгүй байсаар хоёр жил болсон.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа гэнэт нэг өдөр Захиргааны шүүх хуралдаад тэр гэрээг хүчингүй болгочихлоо. Ингээд Оюутолгой төслийг шууд зогсоох нөхцөл үүссэн учраас нэмэлт хүндрэл гарсан. Энэ асуудлыг өчигдөр Аюулгүйн зөвлөлөөс ярьсан. Ямар ч байсан УИХ-аар ярьж байгаад эцсийн хариугаа өгөхөөр боллоо. Нэг талаас Монгол Улс ногдол ашиг авч чадахгүй байна гээд байдаг. Нөгөө талаас хөрөнгө оруулагчдын зүгээс танай оронд 9 орчим тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн. Бидэнд та нар юу өгсөн юм бэ гэсэн хоёр талын шахаасанд орсон талаараа компанийн төлөөлөгчид нь ирж ярьсан.

Би энэ төслийг цаашид үргэлжлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байна. Зөвхөн нэг үйлдвэрийн асуудал биш. Энэ бол Монгол Улс Европын холбооны улсууд, Америк, Англи, Австралитай, Дэлхийн банктай, Олон улсын Валютын сантай харьцах харьцаа тасрах учраас санаа зовж байна. 

Энэ гэрээг зогсоовол дааж давшгүй маргаанд Монголын Засгийн газар орно. Маргаанд ялагдах магадлал маш өндөр. Тэгээд ялагдаад зардал төлөөд, хөрөнгө оруулалтыг буцааж төлөөд, үйлдвэрийг зогсоогоод, энэ үйлдвэрийн хувь заяа яах нь мэдэгдэхгүй нөхцөл байдал үүснэ. Ирээдүйд авч болох байсан ашгаа ч эд нар нэхнэ. Лондонгийн шүүхэд очно. Иймд улсыг ийм хүнд байдалд орууж болохгүй. Ойрын өдрүүдэд хөрөнгө оруулалтын ТУЗ хуралдаж энэ төслийг цаашид явуулах уу үгүй юу гэдгийг ярих гэж байна. Тэнд ажиллаж байгаа 15000 иргэний амьдрал юу болох вэ. 20000 аж ахуй нэгжийн амьдрал юу болох вэ. Хэт нь энэ улс дааж давшгүй өрөнд ороод дуусвал хэн хожих вэ.  Хүч тэнцвэргүй тулаанд Монгол Улс орж сөхрөх аюул нүүрлэж байна" гэв. 

 UBN.mn

ЕРӨНХИЙЛӨГЧ ЯАЖ НҮҮХ ВЭ?
ЕРӨНХИЙЛӨГЧ ЯАЖ НҮҮХ ВЭ?
 
Хүний эрхийг хангах, авлигатай тэмцэхэд “World justice project”-тай хамтран ажиллана
Хүний эрхийг хангах, авлигатай тэмцэхэд “World justice project”-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.